Цаг үеийн мэдээ

Өглөөний 08 цагийн ажиглалтын мэдээгээр Баянхонгор Өвөрхангайн хойд, Архангайн зүүн, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орж байгаа бол, Говийн аймгуудын нутгаар хүчтэй салхитай шороон шуурга шуурч байна. 

Дээр дурдсан аймгуудын нутгаар орон шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурч байгаа бол Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгаар салхины хурд түр зуур 15-27 м/с хүрч хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж байна.

ИРГЭД, МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД та бүхэн болзошгүй эрсдэлээс сэргийлж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагана уу.