Цаг үеийн мэдээ

Европын 30 улс, АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад Улсын хүчинтэй визтэй иргэд БНСУ-аар дамжиж тухайн улсад, эсвэл эх орондоо болон гуравдагч улсад зорчих гэж байгаа иргэд 30 хоног хүртэл визгүй буюу транзит жуулчлалын ангиллын “В-2” визийг хил дээрээс авч БНСУ-д орох боломж байдаг.

Гэвч БНСУ-ын хилээр нэвтрэн орох өдрөөс тооцож өнгөрсөн 3 жилийн дотор БНСУ-ын хил дээрээс буцаагдсан, виз олголтод татгалзсан хариу авсан, БНСУ-д хууль бусаар оршин суусан, 5 сая воноос дээш торгууль төлсөн, албадан буцаагдсан иргэдийг БНСУ-д оруулдаггүй. Хилийн шалгалтын албанаас тусгайлан ярилцлага хийж шийдвэр гаргадаг байна. 

Дараах нөхцлийг анхаарна уу: 

30 хоногийн дотор нисэх онгоцны тийзтэй байх, зочид буудлын захиалга, аялалын тодорхой хөтөлбөртэй байх, 

Европын 30 улс, АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад Улсад хууль бусаар оршин сууж байгаагүй байх,

Европын 30 улс, АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад Улсад 3-аас дээш хоног байсан байх, 

АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд Улсаас нутагтаа буцаж явах тохиолдолд эдгээр орны цахим визтэй иргэдийг 30 хоног хүртэл визгүй буюу транзит жуулчлалын ангиллын “В-2” визийг хил дээрээс авч БНСУ-д визгүй орохыг зөвшөөрнө,

Австрали Улсын цахим визтэй иргэд паспорт дээрээ визийн хуулга /visa label/ наалгасан тохиолдолд БНСУ-д визгүй орохыг зөвшөөрнө,

Япон Улсын визтэй иргэдийн 2016 оны 5 дугаар сарын 1-ээс визгүй БНСУ-д ордог байсныг зогсоосон байна.