Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь хот, нийтийн аж ахуйн ажилд өөрийн хүсэлтээр  ажиллах иргэдийг цагийн 8000 төгрөгийн хөлстэй  ажлын байраар ханган өдөрт 5 цаг сард 16 өдрөөр ажиллуулж байна. 

Иргэдийн бүлэг нь 2023 оны 4 дүгээр сараас эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллана. Иргэдийн бүлгийн сар бүрийн цэвэрлэх талбайн хуваарь төлөвлөгөөг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс гаргаж, хөндлөнгийн хяналтын төрийн бус байгууллагууд болох Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн, Хотын хөгжлийн дэмжих шинэ тосгон холбоо, Эмэгтэйчүүдийн эрх хамгаалал, хөгжлийн хүрээлэн зэрэг байгууллагууд гүйцэтгэлийн чанарт өдөр тутам хяналт тавин ажиллана.

2023 оны 4 дүгээр сарын 12-ны ажлаа өдөр эхэлсэн Иргэдийн бүлгийнхэн  9 хоногт нийт 25 байршлын 2,494,440 м2 талбайн 97 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн бөгөөд тухайн дүүргийг хариуцсан хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд  төвлөрсөн хогийн цэгүүдэд тээвэрлэж байна. 

Иргэдийн бүлгийн цэвэрлэгээ хийсэн байршлууд 

1.  Үндэсний соёл амралтын хүрээлэн болон Сөүл ресторан эргэн тойрон 

2. УБ сувилал явсан зам дагуух дулааны шугам дагасан хэсэг

3. Энхтайваны гүүр баруун, зүүн тал

4. Хунгийн хотхон орчмын нийтийн талбай

5. ХУД 1,2,3-р хорооны нийтийн эзэмшил талбай

6. Богд уул руу алхдаг нийтийн эдэлбэр газар

7. Зайсангийн гүүрнээс мишээл экспо хүртэлх дугуйн замын 2 тал

8. Алтай хотхоноос Энгелисийн гүүр хүртэл дунд гол дагуу

9. Гандангийн далан, Баруун 4 замаас гэсэр сүм хүртэлх талбай

10. Макс молл худалдааны төвийн арын далан

11. Берлиний цэцэрлэгт хүрээлэн

12. Чингүүнжавын гудамжнаас зүүн тийш Дамдинбазарын гудамж харалдаа 2,17,18,19-р хорооны дундах далан

13. 10-р хороолол далан

14. Гурвалжингийн гүүрний 2 тал

15. Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай гүүр замын хойд хэсгийн талбай

16. Маршлын гүүрнээс Хар усан тохой туул голын урд хэсэг 

17. Улиастайн гүүрнээс хар усан тохой Туул голын хойд хэсэг 

18. Гэсэр сүм 2 тал далан дагуу

19. Дэнжийн мянгын далан 

20. 32-ийн тойрог судалт төвийн далан 

21. Долоон буудлын далан 

22. 1-р хорооллын арын далан 

23. Москва хорооллын зүүн тал далан 

24. СХД-ийн баруун талын далан 

25. Үйлдвэрчний эвлэлийн Содон хорооллын далан