Цаг үеийн мэдээ

Монгол Улс 2023 оны эхний 5 сард нийт 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.8 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.3 тэрбум америк доллар, импорт 3.5 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.5 (35.3%) тэрбум америк доллароор, экспорт 2.2 (54.4%) тэрбум америк доллароор, импорт 325.7 (10.4%) сая америк доллароор тус тус өсжээ. Харин 2023 оны 5 дугаар сард экспорт өмнөх сараас 98.7 (7.5%) сая америк доллароор буурч, импорт 81.5 (11.3%) сая америк доллароор өссөн байна.