Цаг үеийн мэдээ

Монголын явган аяллын холбоо, Чехийн элчин сайдын яам аялалын замын тэмдэг, тэмдэглэгээг нэвтрүүлэх ажлыг Богдхан уулнаас эхлүүллээ.

Монголын явган аялагчдын холбоо Олон улсад түгээмэл хэрэглэгддэг аяллын замын тэмдэг, тэмдэглэлийн стандартыг Монголд нэвтрүүлэх эрхийг авсан бөгөөд анхны тэмдэг, тэмдэглэгээг Дархан цаазат Богдхан уулын Зайсан-Дугуй цагаан чиглэлийн явган аяллын замд байршууллаа.  

Тус явган аяллын замын тэмдэг, тэмдэглэгээг Монгол улс даяар нэвтрүүлэх юм.