Цаг үеийн мэдээ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн дунд спортын дөрвөн төрөлт нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.

Энэхүү тэмцээн нь хамт олны чөлөөт цагийг зөв, зохистой, үр бүтээлтэй өнгөрүүлж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох идэвхийг өрнүүлэх зорилготой юм.

Тэмцээн нийт 24 баг бүрэлдэхүүн оролцож сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, олс таталтын төрлөөр хурд, хүч авхаалж самбайгаа сорин өрсөлдлөө.

Сагсан бөмбөгийн төрөлд:

I байр ЧД-ийн 23 дугаар хорооны ААН байгууллагууд

II байр “Эрдэнэбулган” ХХК-ийн Содон Бөмбөгөр худалдааны төв

III байр “Анко” ХХК-ийн Нарантуул 2 худалдааны төв

Гар бөмбөгийн төрөлд:

I байр “Саруул Ордон” ХХК-ийн Алтжин Бөмбөгөр худалдааны төв

II байр 23 дугаар хорооны ААН байгууллагууд

III байр “Свийт Рейсенс” ХХК

Дартсын төрөлд:

I байр 18, 19, 24-р хорооны ААН байгууллагууд

II байр 12, 13, 21-р хорооны ААН байгууллагууд

III байр 7, 8, 20-р хорооны ААН байгууллагууд

Олс Таталтын төрөлд:

I байр “Ванхүү” ХХК-ийн Далайхүү худалдааны төв

II байр 22-р хорооны ААН байгууллагууд

III байр “Саруул Ордон” ХХК-ийн Алтжин Бөмбөгөр худалдааны төв орлоо.