Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Mayor's Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн гран-при тэмцээн Үндэсний соёл амралтын хүрээлэнд үргэлжилж байна. “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох албан ёсны цуврал тэмцээнүүдийн нэг гэдгээрээ онцлогтой тус тэмцээнд гадаадын есөн баг, Монгол Улсын таван баг буюу нийт 14 баг өрсөлдөж байгаа юм. Тэмцээний шилдгүүд маргааш тодрох бөгөөд эхний хоёр байранд орсон баг Швейцар Улсын Люзанн хотод болох Дэлхийн Их дуулгад оролцох эрх авах юм.

Тэмцээний үеэрх гэрэл зургийн сурвалжилгыг хүргэж байна.