Цаг үеийн мэдээ

Бучоны Олон улсын фантастик кино наадам буюу BIFAN нь 27 дахь удаагаа 2023 оны 06 дугаар сарын 29-өөс 07 дугаар сарын 9-ний өдрүүдэд БНСУ-ын Бучон хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү кино наадам нь Азийн томоохон наадмуудын нэгт зүй ёсоор багтдаг төдийгүй уралдаант хэсгийн хувьд аймшиг, сэтгэл зүйн аймшиг, тулаант, үлгэрийн, адал явдалт гэх мэт төрлүүдэд ангилагддаг билээ. 

Тус кино наадамд Найруулагч Бямбасүрэнгийн Батдэлгэрийн 2022 онд бүтээсэн “СОРИЛ” уран сайхны кино “DISORDER” нэрээр өрсөлдөж, уралдаант хэсэгт шалгарсан ба 07 дугаар сарын 01, 04-ний өдрүүдэд олон улсад нээлтээ хийх юм.  Мөн тус уралдаант хэсгийн дүн 7 дугаар сарын 7-ны өдөр зарлагдана.