Цаг үеийн мэдээ

Уух соёлыг урлагтай хослуулан түгээдэг "BACKBAR" Бартендер арга хэмжээ гурав дахь жилдээ  зохион байгуулагдах гэж байна. 

Энэ удаагийн арга хэмжээнд Тив, Дэлхийн олон удаагийн аварга, олон улсын алдартай "Флейр" бартендер "Alexander Shtifanov" урилгаар оролцож "BACKBAR" арга хэмжээнд өөрийн коктейль болон гайхалтай үзүүлбэрийг үзүүлэх юм. 

Долдугаар сарын 12-нд "Ikh Tenger clubhouse"-д болох тус арга хэмжээнд Монголын шилдэг бартендерүүд болох Ууганаа, Ганбаатар, Одко, Ганзо, Аргуна, Билигүүдээ, Тэмүка, нар өөрсдийн гарын коктейлоор үйлчлэн сонирхолтой үзүүлбэр үзүүлнэ.

Мөн энэ үеэр DJ Nex, DJ Arto, DJ Deena болон Vandebo, Young Mo'g нар уран бүтээлээ хүргэнэ.  

"BACKBAR" арга хэмжээнд цаашид Дэлхийн шилдэг бартендерүүдийг урьж оролцуулах ба Монгол үндэснийхээ бүтээгдэхүүний уух соёлыг дэлгэрүүлж олон улсад Монгол хэмээх нэрийг өөрсдийн салбараараа дамжуулан сурталчлан таниулах зорилготой юм.