Цаг үеийн мэдээ

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс "АЙРАГТАЙ ЯРИА" хэмээх нэгэн шинэ хөтөлбөрийг эхлүүллээ. 

Энэхүү хөтөлбөрт Монгол бөхийн цолтнуудын төлөөлөл уригдан оролцож, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд хөтлөн явуулах бөгөөд гол зорилго нь үндэсний бөхийг сурталчлах, нийгэмд эерэг хандлагыг бий болгох  юм. 

Эхний дугаарыг Япон судлаач Д.Төмөрбаатар хөтөлж, улсын аварга О.Хангай, улсын гарди Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Серик, улсын харцага Н.Золбоо, улсын начин Э.Сумъяабат, Э.Батмагнай, цэргийн арслан Б.Өлзийсайхан нар зочноор уригдан олон сонирхолтой, гэгээлэг, эерэг яриа өрнүүлэв. 

Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу үргэлжлэх болно.