Цаг үеийн мэдээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос "Ханжоу-2022" Азийн зуны спортын наадмын дараах байдлаар Дэлхийн чансааг шинэчлэн зарлажээ. Эмэгтэй чөлөөт бөхийн 68 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Энхсайханы Дэлгэрмаа чансааны хоёрдугаарт бичигдэж байна.

Жин бүртээ эхний 10-д багтсан Монголын өөр таван бөх байгаа бөгөөд 72 кг-д Э.Даваанасан III, 50 кг-д Д.Отгонжаргал IV, 53 кг-д Б.Болортуяа V, 55 кг-д Ч.Отгонтуяа VII, 59 кг-д Х.Болортуяа мөн VII байрт бичигдлээ.

Чансааг гаргахдаа дараах тэмцээний оноог оруулан тооцжээ:

- Дэлхийн АШТ

- Ази, Европ, Пан-Америк, Aфрик болон Далайн орнуудын АШТ

- Азийн болон Пан-Америкийн наадам

- Хорват, Eгипет, Кыргызстан, Унгарын Ranking Series тэмцээнүүд