Цаг үеийн мэдээ

2023 оны 11 дүгээр сарын 12-ны Ням гарагийн 11:00 цагаас Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг 11 сарын 10-11-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. 

Үзэгчид www.ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой.

Бөхчүүд, бөх сонирхогчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна.