Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Түгжрэлийг бууруулах үндэсний хороон дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа. 

Тэрбээр: 

Метро барихтай холбоотой анхны түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргаж Метро барихыг дэмжиж, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах үүрэг өглөө. Олон улсын тендерийг оноос өмнө буюу 12 дугаар сард багтаан зарлана. 

Амгалангаас Яармагийн дэнж хүртэл 22 км зайд метро барих төслийг эхлүүлнэ. Улмаар 2028 онд метро барих ажил дуусна гэсэн төлөвлөгөө гаргасан. Ажлыг ирэх оны тавдугаар сард эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна гэв.