Цаг үеийн мэдээ

Тус улсад  2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр их хэмжээний цас орж 9000 айл өрх тог цахилгаангүй болж, гал тэргээр зорчин явсан 1000 орчим зорчигчид цасанд боогджээ. Орон нутгийн мэргэжлийн байгууллагууд хамтран, авто тээврийн замд цасанд боогдсон 150 орчим Казак иргэдийг аварсан байна. Тус цасан шуурга энэ сарын 12-ны өдрөөс эхэлжээ. 

Мөн Москва хот орчим сүүлийн 60 жил үзэгдээгүй байгалийн үзэгдэл  буюу цасны хэмжээ 50 см зузаанд хүрч,  хүчтэй шуургатай байгаа тул Орос Улсын зарим хотуудад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаагаад байгаа талаар Цаг уурын байгууллагаас нь мэдээлжээ.

Эх сурвалж:Reuters.com