Цаг үеийн мэдээ

БНСУ-ын Канвон мужид Залуучуудын өвлийн IV олимпын наадам 10 дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн байдлаар биатлон, бобслей, люж, тэшүүр, скелетон, уулын цанын тэмцээнүүд дуусаад байгаа бол уран гулгалт, гүйлтийн цана, сноуборд, кёрлинг, цанын фрийстайл, хоккейн спортын тамирчид Канвон мужид хүрэлцэн ирж, өрсөлдөөн эхэллээ. 

"Лозанн 2020" залуучуудын олимпод Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нарын хоёр тамирчинтай оролцож байсан биатлоны баг "Канвон 2024" залуучуудын олимпын наадамд 3 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 6 тамирчинтай оролцсон юм. 

Биатлоны тэмцээн нээлтийн ёслолын маргааш буюу 1 дүгээр сарын 20-ны өдөр эхэлж 1 дүгээр сарын 24-ны өдөр өндөрлөснөөр манай баг тамирчид ийнхүү нутаг буцаж байна. 

Баг тамирчид 2 дугаар сараас эхлэн Олон улсын биатлоны холбооноос зохион байгуулдаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцоно.