Цаг үеийн мэдээ

"Канвон-2024" олимпын эмэгтэй гүйлтийн цанын 7.5 км-ийн уралдаан Alpensia Biathlon Centre-т боллоо. 

Сонгодог тэшилтийн төрлөөр болсон энэхүү гараанд 78 тамирчин хурд сориход Финландын Н.Карппелин 22:19.6 минутын амжилтаар түрүүлж, энэ олимпоос хоёр дахь медалиа зүүв. Тэрбээр өмнө нь спринт уралдаанаас хүрэл медаль хүртсэн билээ.

Энэ гараанд уралдсан манай тамирчин Н.Нандинцэцэг 26:43.4 минутаар 46-р байрт орсон бол манай нөгөө тамирчин Ж.Уянга 27:11.8 үзүүлэлтээр 49-д жагслаа.

Тун удахгүй эрэгтэйчүүдийн 7.5 км-ийн уралдаан эхэлж, манай хоёр тамирчин Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн нар хурд сорих болно.