Цаг үеийн мэдээ

"Канвон-2024" залуучуудын олимпын сүүлийн өдрийн тэмцээн уралдаанууд үргэлжлэн явагдаж байна. 

Цанын 4х5 км-ийн холимог буухиа уралдаан Alpensia Biathlon Centre-т болж, 24 ҮОХ-ны баг өрсөлдөв.

Германы баг энэ гараанд 53:07.3 минутын амжилтаар түрүүлж, Франц (53:13.0), Швейцарын багууд (53:13.3) мөнгө, хүрэл медалийн эзэн болсон юм.

Т.Өсөх-Ирээдэй, А.Хүслэн, Н.Нандинцэцэг, Ж.Уянга гэсэн бүрэлдэхүүнтэй Монголын баг 1:00:27.6 цагийн үзүүлэлтээр 19-р байрт орлоо. 

Манай ард талбайн эзэн БНСУ болон Хорват зэрэг хүчтэй багууд орсон юм.

Ийнхүү гүйлтийн цанын тамирчид олимпын тэмцээн уралдаанаа өндөрлүүлж байна. 

Орой 19:00 цагаас болох хаалтын ёслолд манай тамирчид оролцох болно.