Цаг үеийн мэдээ

БНСУ-ын Канвон хотноо 13 өдрийн турш авьяаслаг залуу тамирчдын ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилсэн "Канвон 2024" Залуучуудын өвлийн IV олимпын наадам хөшгөө хаалаа. 

Дэлхийн 78 улс орны залуу тамирчид хуран цугласан Олимпын тэнгэр дор Монгол улсаа төлөөлөн биатлоны 6, гүйлтийн цанын 4, уулын цанын 2 тамирчин буюу өмнөх олимпуудтай харьцуулахад хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож, ийнхүү тэмцээн уралдаанаа амжилттай өндөрлөж байна. Баяр бахдал, харуусал, амжилт, дурсамжаар дүүрэн, спорт олимпизмоор амьсгалсан завгүй өдрүүд ард үлдэж Олимпын хотхон, найз нөхдөдөө удахгүй уулзахын ерөөл тавин, баяр хөөртэйгөөр нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.