Цаг үеийн мэдээ

NBA-гийн талбайд өнөөдөр Бостон Селтикс, Лос Анжелес Лейкэрс багууд тоглолоо. Энэхүү хоёр багийн тоглолт аль ч цаг үед ривал хэмжээнд яригддаг билээ. Тоглолт Бостон Селтиксийн TD Garden-д болсон юм.  Ранкаараа лигийг тэргүүлэгч Бостон Селтиксийн эсрэг Лейкэрс супер одууд болох Леброн Жеймс, Энтони Дэвис нарыг амраасан. Багийн хоёр лидер нь эзгүйд тоглолтын найруулга дээр Ди Энжило Рассел шилдэг тоглолтоо үзүүлж, 16 ассистаар багаа тэргүүлэв. Мөн Остин Рийвс 32 оноо авч багаа хожилд хөтөлсөн юм. Дээрх хоёр тоглогчийн аль нэг нь энэ өвлийн солилцооны цонхоор солигдох магадлалтай байгаа билээ. Харин лигийг тэрүүлэгч Бостон Селтикс бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд Жэйсон Тэйтум багаа тэргүүлж 23 оноо авсан.

Ийнхүү Лейкерс энэ улиралд Селтиксийг талбай дээр нь буулгаж авсан хоёр дахь баг боллоо.

Б.АМАРТҮВШИН