Цаг үеийн мэдээ

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хурлаар ЗГТА-БТСУХ-ноос өгсөн чиглэлийн дагуу, холбогдох дүрэм журмыг баримтлан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг томиллоо.

Чөлөөт бөхийн 2024 оны эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Монгол улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, туслах дасгалжуулагчаар Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Монгол улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, С.Мөнхдуулдах нар томилогдлоо.