Цаг үеийн мэдээ

Иргэн та улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ хийлгэхээс өмнө дараах зүйлийг анхаараарай. 

- Шинжилгээ хийлгэхийн өмнөх өдөр цагаан идээ идэхгүй байх,

- Шинжилгээ хийлгэхийн өмнөх орой 19:00 цагаас хойш юм идэхгүй хоолоо сойж, тамхи татаагүй, бохь зажлаагүй, эм уугаагүй байх шаардлагатай.

Шинжилгээний хариунд шууд ба шууд бусаар нөлөөлөх хүчин зүйлүүд:

- Идсэн хоол, хүнс, уусан шингэн зүйл, эм бэлдмэлүүд нь ходоодны салстад бүрхүүл үүсгэн шинжилгээг бүрэн хийхэд саад учруулдаг. /Зайлшгүй уух даралтын болон зүрхний эм зэргийг өглөө эрт балга усаар даруулаарай/

- Бохь зажилснаас ходоодонд хий хуримтлагддаг.

Шинжилгээний дараа:

- Шинжилгээ дууссан даруйдаа бүлээн усаар амаа зайлж, 30 минутаас нэг цагийн дараа хоол идэж болно,

- Тайвшруулах эмчилгээ хийгдсэн тохиолдолд жолооны ард суухыг хориглоно,

- Хоолой бага зэрэг хөндүүрлэх, гэдэс дүүрэх, хэхрүүлэх шинж тэмдэг илэрч болзошгүй. Энэ нь түр зуур тохиолдох зовуурь учраас эмийн эмчилгээ шаардлагагүй.