Дарханаас Шарын гол хүрэх төмөр замын авто гарамд осол гарчээ. Уг ослын талаар Улаанбаатар төмөр замын ХНН-ийн хэвлэл мэдээллийн албанаас тодрууллаа.
Дөрөвдүгээр сарын 13-ны орой 21:30 цагийн үед осол гарсан. Авто замын дохиоллууд бүгд ажиллаж, машинууд галт тэрэг өнгөрхийг хүлээгээд зогсож байсан. Гэтэл Субару маркын автомашин эгнээгээр дарааллаж зогссон машинуудыг тойрч урдуур нь дайрч орж, хаалттай зам руу орсноор уг осол үүссэн. Одоогоор цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтын ажиллагаа хийж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.
Тодруулбал, "Дархан-2" өртөө-Шарын гол хоорондын замын 11 км-ын 5 зуутад байрлах автозамын гарамд дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 21:11 цагт 3501 дүгээр галт тэрэгний урдуур Субару маркын суудлын автомашин орж осолджээ.
Уг машин зогсож байсан автомашинуудын урдуур тойрон гарч галт тэргэнд мөргүүлсэн байна. Энэ үед гармын дохионууд автомашины хөдөлгөөнийг хориглосон заалттай, зарлан мэдээлэх төхөөрөмж мэдэгдэх хонх, чиглэл заагч хэвийн ажиллагаатай, гармын жижүүр зам дээр дохиотой зогсож байжээ. Уг галт тэрэг 18 вагон чиргүүлтэй, 1607 тн ачаатай байсан бөгөөд 328 метр явж зогссон байна.
Галт тэрэгтэй мөргөлдсөн жолооч, хажууд нь сууж явсан эмэгтэй сэхээнд буюу биеийн байдал хүнд байгаа бол хамт явсан бага насны хоёр охины биеийн байдал харьцангуй хэвийн байгаа гэсэн мэдээлэл буй юм.
С.ОТГОН
2024-04-15
үхэл рүү яарч дээ
Заяа
2024-04-15
Ээ тэнгэр минь. Яаж байгаа юм болоо????
2024-04-15
Өөрөө ч яах вэ. Хоёр хүүхэд алах нь ээ. Ээ дээ. Тайван амгалан байдлыг эрхэмлэдэг.
Dudu
2024-04-15
Бүүр нэг хүүхэдтэй явж байж хэдхэн хором хүлээж тэсэхгүй яаанаадаа нээрээ юу ч хэлэх в дээ. Аминдаа хайргүй байна, гэр бүл, үр хүүхдүүддээ хайргүй байна. Хэдхээн хором ш дээ хэдэн цаг хүлээх биш.
Төгсөө
2024-04-15
Дүрэмээрээл явал даа
Төгсөө
2024-04-15
Дүрэмээрээ л явал даа
ТЦГ
2024-04-15
Субаругийн жолооч санаатайгаар танхайрсан байж магадгүй.
Зочин
2024-04-15
Эргүү тэнэг мал л гэхээс дээ үхсэндээ яардаг байна аа.Хүмүүстэй явж байж.Ганцаараа яваа бол ч яахав
Лхагва
2024-04-16
Согтуу байсан юм болов уу? Цагдаа нар нөгцлийг тайлбарлах боломжгүй гэж. Эцэст нь Төмөр замын гарамын жижүүрээр ажиллаж байсан нэг хүнийг буруутган шийтгэх бии дээ.