Цаг үеийн мэдээ

БНСВУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зоан Хань Дам Монголын бурхны шашинтны Төв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба Д.Жавзандоржид бараалхлаа.

Уг уулзалтын хүрээнд 2 орны шашин хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцав. 

Монголын бурхны шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба Д.Жавзандорж:

Цаг зав гарган Монголын бурхны шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийг зорин ирсэнд лам хуврагууд сүсэгтэн олны өмнөөс гүн талархал илэрхийлье! 2024 онд БНСВУ-д зочлон очиж хийд, лам хуврагуудтай уулзан харилцан ажил өрнүүлэх талаар онцлон тэмдэглэв. Аливаа алба хугацаатай ч энэ хугацаанд 2 улсын хооронд машид үр дүнтэй ажлыг эхлүүлж өрнүүлсэнд баяртай байгаагаа дурдаад цаашдын төлөвлөсөн ажлаа өөрийн сэтгэлийн хүчээ алдалгүй улам ихийг хийхийг чин сэтгэлээсээ хүсэв.