Цаг үеийн мэдээ

Монголын оюутны спортын VI наадам энэ өдрүүдэд спортын 10 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж байна. Тус наадмын таеквондогийн төрлийн шигшээ тэмцээн хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж жин, жингийн аваргууд тодорсон билээ. 

Тэгвэл Монголын оюутны таеквондогийн холбооноос медаль хүртсэн оюутан тамирчдыг 2024 оны долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд БНСУ-ын Дэгү хотноо зохион байгуулагдах Daegu 2024 World University Taekwondo Festival олон улсын наадамд оролцуулахаар боллоо. 

Daegu 2024 World University Taekwondo Festival олон улсын наадамд оролцох тамирчдыг Монголын оюутны таеквондогийн холбооны monstudenttaekwondo@gmail.com хаягаар бүртгэж байна.