Цаг үеийн мэдээ

“Аюуд” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг шүүхэд албадан ирүүлэх захирамж гарчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “БНХАУ-ын иргэний гарын үсгийг хуурамчаар үйлдэн, нотариатаар хуурамчаар баталгаажуулан өмчийг нь шилжүүлсэн” хэмээн мэдээлэл өгсөн байдаг. Үүний хариуд “Аюуд” ХХК-ийн өмгөөлөгч манай сайтад ярилцлага өгсөн. 

Ярилцлагын линк:

Мэдээг унших 

Тухайн ярилцлагад энэ хэрэг Хонгконгийн арбитрын шүүх дээр явж байгаа тухай ярьсан байдаг. Тэгвэл “Аюуд” ХХК-ийн нэхэмжлэлээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шүүхэд албадан ирүүлэх захирамж гаргажээ. Эх сурвалжийн мэдээлснээр “Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгснийг анхан шатны шүүх хэрэг үүсгэхээс татгалзсан. Уг захирамжийг нь үл зөвшөөрч, “Аюуд” ХХК Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдлыг хэлэлцээд давж заалдах шатны шүүхээс хэрэг үүсгэ гэсэн” гэв. Мөн энэ хэргээс гадна Анхан шатны шүүхэд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг хариуцагчаар татсан хоёр хэрэг шүүхийн процесст яваа аж. Тодруулбал, улсын бүртгэл болон хууль бус албан тоот гаргасан гэх үндэслэлээр хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдэх болсон ажээ.

С.ОТГОН