Цаг үеийн мэдээ

Хэзээ ч дурлана гэж бодоогүй, сайн мэдэхгүй, энгийн шохоорхдог гээд ер нь хэнтэй ч 36 асуултын дагуу ярилцаад, 4 минут нэгнийхээ нүд рүү ширтэн суусны дараа нэгэндээ дурлана гэвэл та итгэх үү? Тэгвэл Артур Арон гэх судлаач сүүлийн 20 жилийн хугацаанд хүн хоорондын дотнослын мэдрэмжийн талаар судалгаа хийн, хүмүүс нэгэндээ дурлахад ердөө 36 асуулт ба 4 минут л хэрэгтэй болохыг тогтоогоод байна.

The New York Times-т түүний судалгааны дагуух 36 асуултыг дэлгэсэн бөгөөд эдгээр асуултын дагуу ярилцсанаар нэгнээ ойлгох, танин мэдэх, хайрлан дурлах, эсвэл харилцаандаа цэг тавих шийдвэрт хөтлөх юм. Хайртай хүнтэйгээ харилцаагаа сэргээхэд ч 36 асуулт ба 4 минут танд туслах болно. 

Товч хөтөч: Нэг нь асуултыг чангаар дуудан уншаад, хоёулаа ээлжлэн хариулна. Дараагийн асуултыг нөгөөх нь унших замаар ээлжлэн асууна. 36 асуулт нь дунджаар 1 цаг үргэлжлэх тул дунд нь орхиж, яарч сандралгүй хэн хэндээ тайван бөгөөд тухтай орчин бүрдүүлэхийг хичээгээрэй. 

1. Дэлхий дээрх хүмүүсээс хэн нэгнийг оройн хоолонд урих болбол хэнийг урих вэ?

2. Ямар байдлаар алдар нэрд хүрэхийг хүсдэг вэ?

3. Хэн нэгэнтэй утсаар ярихдаа ярих зүйлсээ урьдчилан боддог уу? 

4. Чиний бодлоор "төгс" өдөр гэж ямар өдрийг хэлэх вэ? 

5. Хамгийн сүүлд хэзээ амандаа дуу аялсан бэ? Эсвэл хэн нэгэнд зориулж?

6. Хэрвээ чи 90 нас хүртлээ амьдарч, амьдралынхаа сүүлийн 60 жилийн хугацаанд 30 настай үеийнхээ бие махбодь эсвэл оюун ухааны аль нэгийг нь авч үлд гэвэл алийг нь сонгох вэ?

7. Хэрхэн үхэх тухайгаа нууцхан төсөөлсөн зүйл байдаг уу? 

8. Надаас анзаарсан өөртэйгөө ижилхэн 3 зүйлээ нэрлээч?

9. Амьдралынхаа юунд хамгийн талархалтай байдаг вэ? 

10. Хүүхэд наснаасаа нэг зүйлийг өөрчлөх боломж олдвол юу байх вэ? 

11. 4 минутын дотор надад өөрийн амьдралын түүхээ ярьж өгөөч?

12. Хэрвээ маргааш өглөө сэрэхдээ нэг шинэ чадвартай болох боломж олдвол ямар чадвартай болмоор байна?

13. Хэрвээ чиний амьдрал, чиний дотоод сэтгэл, эсвэл ирээдүйн тухай хэлж өгөх мэргэн зөн байна гэвэл юуг мэдэхийг хүсэх вэ?

14. Удаан хугацаанд хийхсэн гэж хүссээр ирсэн зүйл байдаг уу? Юуг хийж хараахан амжаагүй вэ? 

15. Чиний амьдралын хамгийн том амжилт юу вэ? 

16. Нөхөрлөлөөс юу чамд хамгийн чухал вэ? 

17. Чиний хамгийн нандигнадаг дурсамж юу вэ? 

18. Чиний хамгийн хүнд шаналалтай дурсамж юу вэ? 

19. Хэрвээ яг жилийн дараа чамайг үхнэ гэвэл одоогийн амьдралаа хэрхэн өөрчлөх вэ? 

20. Найз гэж чиний бодлоо хэн бэ? 

21. Хайр сэтгэл чиний амьдралд ямар байр суурь эзэлдэг вэ? 

22. Чиний сэтгэлийг хамгийн ихээр татдаг миний 5 зан чанарыг нэрлээч?

23. Гэр бүлтэйгээ хэр дотно вэ? Хүүхэд нас чинь бусад хүмүүсийнхээс жаргалтай өнгөрсөн гэж боддог уу, эсвэл эсрэгээрээ юү?

24. Ээжтэйгээ ямар харилцаатай вэ? 

25. "Бид" гэж эхэлсэн 3 үнэн өгүүлбэр хэлнэ үү. Жишээ нь, "Бид хоёулаа энэ өрөөнд суугаад үнэнээ ярилцаж байна"

26. "Надад .... зүйлээ хуваалцах хэн нэгэн байсан ч болоосой" гэх өгүүлбэрийг нөхнө үү. Жишээ нь, "Надад ганцаардаж гунигласан үедээ шөнөөр залгах хэн нэгэн байсан ч болоосой"

27. Хэрвээ надтай хамгийн сайн найзууд болбол намайг юуг мэдээсэй гэж хүсэх вэ? 

28 Миний ямар чанар сэтгэлийг чинь хөдөлгөж байна вэ? (Энэ удаа дөнгөж уулзсан хүндээ хэлэхээргүй илүү хувийн чанартай, нарийвчилсан хариулт хэлээрэй.)

29. Өөрийн хамгийн эвгүйцсэн дурсамжаа хуваалцаач?

30. Өөр хүний дэргэд, эсвэл ганцаараа байхдаа хэзээ хамгийн сүүлд уйлсан бэ?

31. Нэгэндээ хамгийн их дурлам чанарыг нь хэлээрэй

32. Хошигнож боломгүй ноцтой зүйл чиний хувьд юу вэ?

33. Хэрвээ өнөө орой хэнтэй ч холбоо барих боломжгүйгээр нас барвал хэнд юу гэж хэлээгүйдээ хамгийн их харамсах вэ? Яагаад тэр хүндээ өнөө хүртэл хэлээгүй байгаа вэ? 

34. Хэрвээ танай гэр галд автаад, хайртай хүмүүсээ аварч амжаад ахиад нэг л зүйлээ аваад гарах цаг үлдвэл чи юу авах бол? Яагаад?

35. Хайртай бүх хүмүүсээс чинь хэн нь нас барвал чамд хамгийн хүндээр тусах вэ? 

36. Өөрийн хувьд тулгарч буй асуудлаа яриад хэрвээ нэгнийхээ оронд байсан бол хэрхэх тухайгаа ярилцаарай. Тэгээд энэ асуудлаар ямар бодолтой байдаг тухай нь асуугаарай.