Цаг үеийн мэдээ

Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол улс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тэр дундаа эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн алба хаагчид халуун цэгт цаг наргүй ажилласаар байгаа билээ. 

Олон мянган хүний амь насыг авч одсон халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарын аюулгүй байдлыг хангах хувцас хэрэгсэл авахад зориулж иргэн Д. Доржпүрэв, түүний гэр бүл хамт олноос 20 сая төгрөг хандивлаж ЭМЯ-ны удирдлагуудад гардуулан өглөө.