Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр ЭМЯ ээлжит мэдээллээ хийж байна. Энэ тэмдэглэлт өдөр Монгол улс дахь коронавирусийн халдварын 15 тохиолдлоос хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарч байгаа сайхан мэдээг дуулгалаа. Тэд үргэлжлүүлэн эмя нарын хяналтад байх юм байна. Мөн энэ  өдрийг ДЭМБ-аас халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэхийг уриалж байна. COVID-19 халдвар гарснаас хойш дэлхий дахинд 36 мянга гаруй эмнэлгийн ажилтан халдвар авч, 100 хүн халдварын улмаас нас баржээ. Дашрамд дэлхийн эрүүл мэндийн өдөр халдварын голомтод ажиллаж байгаа эмч нартаа эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье!