Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гадаад худалдааг дэмжиж, Монгол, Хятад хоёр улсын худалдааны гол бүрэлдэхүүн хэсэг болох нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйн хамт энэ сарын 24-25-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод ажиллаж, нүүрс тээвэрлэлтийн байдалтай танилцлаа.

Түүнчлэн БНХАУ-ын Баяннуур хотын удирдлага болон хятадын талын Ганцмод боомтын удирдлагуудтай цахим хурал хийж, нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт-Ганцмод нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, шаардлагатай зохицуулалтыг шуурхай хийж, худалдааг дэмжих талаар ярилцаж, санал солилцсон юм.