Цаг үеийн мэдээ

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужатай өнөөдөр “Төрөлжсөн, өндөр үнэ цэнэ бүхий малын гаралтай бүтээгдэхүүний экспортын чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, стратеги боловсруулах техник туслалцаа”-ны төслийг хэрэгжүүлэхээр болж гэрээг байгууллаа. Уг төслийг 2020-2022 оныг хүртэл хэрэгжүүлнэ.

Төсөл хэрэгжснээр мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар сайжирч, махны экспорт нэмэгдэн, нэмүү өртгийн сүлжээ хөгжих суурь бүрдэнэ.

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний гадаад худалдаанд нарийвчилсан дүн шинжилгээг хийнэ. Хамгийн чухал нь хөдөө аж ахуйн экспортыг дэмжих урт хугацааны үндэсний стратеги боловсруулах юм.

Эх сурвалж : ХХААХҮЯ