Цаг үеийн мэдээ

Бэлгийн хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал олон хоног үргэлжилсний үр дүнд Бангладеш улс хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд цаазын ял онооаоор болсон байна. Тодруулбал, тус улсын Засгийн газрын кабинет хүчингийн хэрэг үйлдсэн этгээдэд оноодог байсан бүх насаар нь хорих ялыг цаазаар авах ял болгох нэмэлт, өөрчлөлтийг баталлаа гэж Бангладешийн төрийн мэдлийн агентлаг Сангбад Сангстха (BSS) даваа гарагт мэдээлжээ. 

Тус улсын хувьд гэмт хэрэгтнүүдэд бага ял оноодог байсан байна. 2020 оны эхний есөн сарын байдлаар тус улсад 975 эмэгтэй хүчирхийлэлд өртсөн.

Энэ талаар Хууль зүйн сайд Анисул Хук “ Уг хуулийн өөрчлөлт нь хүчирхийлэл үйлдэгчдийг зогсоох болно. Бид хүчингийн хэргийг холбогдох шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг хурдасгахын тулд бүх хүчээ дайчлан ажиллах болно” гэсэн байна.