Цаг үеийн мэдээ

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг элэгний гепатит С вирусыг нээсэн АНУ-ын эрдэмтэн Харви Ж.Альтер, Чарльз Райс, Их Британы эрдэмтэн Майкл Хоутон нар хүртсэн байна. Тус нээлтийн ачаар С вирусын өндөр мэдрэмтгий цусны шинжилгээг авах боломжтой болж гепатит С вирус цусаар дамжин халдаж байгааг тогтоосон юм. Мөн гепатит С вирусыг эмчлэх эмийг хурдан хугацаанд гаргаж авах болмж бүрдсэн ажээ.