Цаг үеийн мэдээ

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 854,061,455.81 төгрөгийн арилжаа хийжээ.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 47 компанийн 6.5 сая хувьцааг 854,061,455.81 төгрөгөөр арилжив.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа: 10 дугаар сарын 19-23-нд явагдаж 60 компанийн бондыг нийт 6,000,070.00 төгрөгөөр арилжаалав. 

10 дугаар сарын 23-ны байдлаар зах зээлийн үнэлгээ  2,565,227,034,988.36 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17396.36 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.29 хувиар буурсан үзүүлэлттэй байна.