Цаг үеийн мэдээ

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2020 оны долоо дугаар сарын 1 хүртэл будаа, ургамлын тос, өвс тэжээл зэргийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Хурлын үеэр УИХ-ын гишүүд санал солилцов.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Бизнесийн салбар их хүнд болж байна. Гааль болон НӨАТ-ын татварын чөлөөлөлт цөөхөн компанид очдог. Эргээд хэрэглэгч дээр үнэ нь буухгүй очдог сул талтай. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд гурван горимын санал байна.

Нэгдүгээрт, Хөнгөлөлт хэрэгжиж эхэлмэгц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Иргэдийн хувьд худалдан авах чадвар нь маш муу байгаа. 12 сар гэхэд иргэдийн амьдрал маш хүнд болно. Ийм учир иргэн бүрт хүүхдийн мөнгөтэй адил 100 мянган төгрөг өгөх саналыг Төсвийн байнгын хорооноос гаргах хэрэгтэй. Эх үүсвэрийг нь улсын үйлдвэрийн газруудын шаардлагагүй хөрөнгө оруулалт болон улсын хэмжээнд баригдаж буй барилга, байгууламжийг царцааж, түүнээс хэмнэгдсэн мөнгөнөөс гаргах хэрэгтэй. 

Хоёрдугаарт, Улаанбаатарт эрчим хүчний нүүрсийг үнэүй тараах хэрэгтэй. Ард иргэд нүүрс худалдаж авах боломжгүй болж байна. 

Гуравдугаарт, Зуд болох шинжтэй болж байна. Иймд малчдаа дэмжих хэрэгтэй байна. Махтай байвал бид энэ цар тахлыг давж гарч чадна. ОХУ өчигдөр 400 гаруй тэрбум рублийг ажлаа алдсан иргэдийн тэтгэмжинд зарцуулахаар баталж байна. Бид энэ мэт дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна.