Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11 сарын 26-ны өдрийн 17:11 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 15 км замыг туулан 17:29 цагт очиж, иргэн Г-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Ц /1 нас 5 сартай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлж өгсөн.

Эх сурвалж : Онцгой байдлын ерөнхий газар