Цаг үеийн мэдээ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд "Мазаалай" цас мөсний олон улсын наадмыг зохион байгуулна. Уг наадам энэ сарын 14-нөөс хоёрдугаар сарын 8-ныг дуустал үргэлжлэх юм байна. 

"Мазаалай" цас мөсний олон улсын наадам нь Скай Резорт цанын баазын талбайд болох бөгөөд наадмын талбайд 2023 онд бүртгэгдсэн 52 мазаалай, мөсөн гулгалтын талбай, 50 метрийн урттай мөсөн гулсуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох 12м өргөнтэй 22м урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай Монгол цас мөсөн баримал байрлах юм.

400-500 хүн нэг доор хүлээн авах хүчин чадалтай, 4000 м.кв талбайг хамарсан шинэлэг өвлийн наадам юм. Наадмын гол үзмэр нь эх Мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримлыг бүтээж мөн нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулсуураар гулгасан Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох юм. 

Түүнчлэн тайз дэлгэц, мөс, цасан задгай театр, тайзтай байх бөгөөд наадмын үеэр соёл урлагийн тоглолт, үзүүлбэр толилуулах ба иргэд, жуулчдын зорин очих нэг үндсэн чиглэл болгохоор зорин ажиллаж байгаа юм.