Цаг үеийн мэдээ

Ахмадууд болон оюутнууд 2012 онд хувьцаагаа зарим нь зарсан, сургалтын төлбөртөө өгсөн тохиолдлуудад хувьцааны ногдол ашиг хэдэн төгрөг авах талаар тодрууллаа. 

Тухайн үед хувьцаагаа зарсан иргэд хэдэн ширхэг хувьцаа байгаагаа E-Mongolia апплейкэшний “Хувийн мэдээлэл” цэс рүү ороод, “Үнэт цаас/Хувьцаа” сонголт руу орсноор шалгах боломжтой. Танд байгаа хувьцааны тоогоо нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ буюу 108 төгрөгт үржүүлээд гарсан мөнгөн дүн таны дансанд орох юм. 

Жишээ нь: 300 хувьцаагаа зарсан ахмад настанд 1072-300=772 ширхэг хувьцаа үлдсэн гэсэн үг. Түүнийгээ 772*108=83376 төгрөг таны дансанд орно гэсэн үг юм.

Тухайн үед хувьцаагаа зарсан иргэд тэр үеийн нэрлэсэн ханш буюу нэгж хувьцааг 933 төгрөгөөр эргүүлэн худалдаж авах боломжтой юм.

С.ОТГОН