Цаг үеийн мэдээ

2023 оныг Авилгатай тэмцэх жил болгон зарласны үр дүнд Монгол Улс Авилгын индексээр 5 байр ухарлаа. Гүйсэн тулдаа онгоцноосоо 5 хан минут хоцорлоо, гүйгээгүй бол бүр 10 минут хоцрох байж гэж хоёр тэнэг ярьдаг шиг юм болсон байна. Авилгын эсрэг 5Ш ажиллагаа явуулсны хүчинд 5 байраар ухарлаа. Авилгын эсрэг тэмцсээр байгаа боловч урагшлах биш ухарч, ахих биш арагшилсаар байна. Монгол улс 2022 оны авилгын индексээр 116-р байранд байсан бол 2023 онд 121-рт орсон байна.  Дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй гэгчээр элдэв төрлийн том хулгайн эзэд хууль, шүүхийн хаалган дээрээс буцаад гэртээ харьсаар байна. Цавчаа ногооны цайрсан ноцтой хэрэг, Хууль зүйн сайд нь хүртэл нь сургуульд сурлаа гэж зээл аваад сурч төгсөөгүй атлаа тушаал гаргуулж тэглүүлж болдог орон бол Монгол. Хэдэн зуун тэрбумын авилгын хэрэгтэн 40 саяар торгуулаад гэртээ харьдаг, Авилга хорооллыг нураагаач ээ, нураалаа шүү, яг одоо л нураалаа шүү гэж байх хооронд нь барьж босгосоор будаг заслаа хийчихдэг, хутагт хувилгаань нь хүртэл хулгайн мөнгийг нуудаг худал хуурмаг, хулхи хулгайн эх орон.