Цаг үеийн мэдээ

"Нүүрсний хэрэг" хэмээх тодотголтой хэргийн гэм буруугийн шүүх хурал болж шийдвэрийг танилцууллаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 6, 7, 10, 15 дахь хэсэг,  34-ийн 19 дүгээр зүйлийн 1-т дэхь хэсэгт заасныг удирдлага болгон тогтоох нь:

НЭГ: 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Аюурсайхан, Даваадорж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан,

Шүүгдэгч Отгонжаргал, Б.Ганхуяг нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэгт холбогдуулсан,

Шүүгдэгч Ганхуягт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чингис хаан банкинд эдийн засгийн давуу байдал бий болгож, ЭТТ ХК-д 40 тэрбум 359 мянга 610 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдлуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, 

Шүүгдэгч Отгонжаргалыг 2021 оны долдугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны аравдугаар сарын 27-ны өдрийг хооронд өөрийн хөрөнгө болох 30 мянган ам.долларыг монгол төгрөг буюу 101 сая 580 мянган төгрөгөөр нэмэгдсэн болохыг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй, үндэслэлээ гаргаж чадаагүй гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийнн 34-ийн 19 дүгээр зүйлийн 1.1 дэхь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.

Шүүгдэгч Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр Нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн. Хууль ёсны болохыг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Түвшинбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэрч мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Даваадоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтанд хахууль өгч, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Отгонжаргал Эрүүгийн хуулийнн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн, хууль бус болохыг буюу өөрийн хөрөнгө орлогыг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1, 1.1 дэхь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрхээ, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Гантөмөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Ганхуягийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.3-ийн 4, 3, 4 дэхь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтанд хахууль өгч, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас их хэмжээний хахууль авсны улмаас олсон хөрөнгө мөн гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах хэргийг гэмт хэргийг санаатай үйлдэхэд зохион байгуулагчаар хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар 1 дэхь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдллээр нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн, хууль ёсны болохыг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Батхишигийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг журамлан 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 22.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан өөртөө эсвэл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Дэлгэрбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг мөн хуулийн 18.6 дугаар бүлгийн 1 дэхь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтанд хахууль өгч ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсны улмаас олсон хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглан хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж, мөнгө угаах болон хахууль авах гэмт хэрэг санаатайгаар үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Дагвадоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг,и 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 18.1 дэхь хэсэгт заасан нийтийн албан тушаалтанд хахууль өгч ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд болон хэрэгжүүлсэнээс бусдаас хахуульд авсан мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэрэг санаатайгаар үйлдэхэд тусалж дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Бадамхандыг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэрчийг зориуд худал мэдүүлэг өгөхийг ятгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Данзанлувсандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэрч шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

ХОЁРТ:   

Шүүгдэгч Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар халж, 3 жилээр хохих ял оногдуулах,

Түвшинбаатарыг Эрүүгийн тусгай ангийн 22.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох,

Даваадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр халж, 2 жилийн хорих ял оногдуулах,

Отгонжаргалыг мөн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр халж, 1 жилийн хугацаагаар  хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар халж, 1.6 жилийн хугацаагаар хорих,

Гантөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дгаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар халж, 10950 нэгж буюу 10 сая 950 мянган төгрөгөөр торгох ял

Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилээр хасч 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял, 22.10.1 дүгээр зүйлд зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар халж, 2 жилийн хугацаагаар хорих ял, 

Батхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар халж, 14 мянган нэгж буюу 14 сая төгрөгөөр торгох ял 

Данзанлувсандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 450 мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 

Ганхуягийн нэмж нэгтгэсэн нийт ял нь 5.9 жил. Нийтийн албанд 7 жилээр томилогдох эрх хасагдлаа.  

С.ОТГОНБАЯР