Цаг үеийн мэдээ

Олон нийтийн цахим сүлжээнд “Д.М....” гэх хаягаас “Энэ хараа” гэх гарчигтай шууд дамжуулалт хийж, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн замын хөдөлгөөн зохицуулж буй алба хаагчдын талаар нийтэлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлд Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө”;

Мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.3-т “Зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа газарт гэрэл дохио болон дарааллын тэмдгийн заалтыг, гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй”;

Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.8 дэх хэсэгт заасны дагуу “Өндөр хэмжээний зочин, төлөөлөгчийн болон нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалтыг зохион байгуулах үеийн аюулгүй байдлыг хангах” зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлах, эсхүл тээврийн хэрэгслийг түр саатуулж болно;

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т заасны дагуу Цагдаагийн байгууллага “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах” эрхтэй гэж тус тус заасан нь хорихоос өөр төрлийн ял эдэлж буй цахим гавтай этгээд замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хууль бус шаардлага тавих, бусдаас давуу эрх эдлэхгүй юм. 

Иймд иргэд, жолооч Та бүхэн цагдаагийн алба хаагчаас тавьж байгаа хууль ёсны шаардлагыг биелүүлж, Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.