Цаг үеийн мэдээ

Нийтийн тээврийн чиглэлийн замналыг өөрчлөх талаар дүүрэг хороодын Засаг дарга болон иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс 

М:2 "Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай", 

М:6 “ТЭЦ-3-Баянмонгол хороолол-Шинэ 100 айл-Монгол Тэмүүлэл сургууль”, 

Ч:6 "Толгойт–10-р хороолол", 

Ч:10 “Гадна тойруу-Баянмонгол хороолол-ТЭЦ-3”, Ч:23 "Чингэлтэй/Зүрх Уул/-Хүнсний 4-р дэлгүүр-Бөмбөгөр худалдааны төв", 

Ч:33 "Шадивлан-7 буудал-Сансарын тойрог", 

Ч:70 "ТЭЦ 3 - Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр", 

Х:1 "Санзайн эцэс-Их Тамир-Зунжин худалдааны төв-7 буудал", 

Х:2 "Шарга морьт-Зунжин худалдааны төв-7 буудал", 

Х:6 "Өлзийт хороолол– Яармагийн 3-р буудал", Х:7 "Туул тосгон–Биокомбинат–Яармагийн 3-р буудал", 

Х:9 "Био комбинат–Яармагийн 3-р буудал" болгон өөрчилж үйлчилгээг эхлүүлж байна.