Цаг үеийн мэдээ

Өмнөговь- Улаанбаатар чиглэлд автомашин зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. 

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас Дундговь аймгийн Хулд сум хоорондох авто зам цасан шуурганы улмаас битүүрч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд иргэд та бүхэн хүчтэй салхи, шуурганы үед автозамд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох тул шөнө оройн цагаар хот хооронд зорчих хөдөлгөөн үйлдэхгүй байх,зайлшгүй гарах тохиолдолд зам, давааны нөхцөл байдлыг судалж, дулаан хувцас, хүрэлцэхүйц шатахуун нөөцтэй байж, техникийн бүрэн бүтэн байдал /галын хор, ослын зогсолтын тэмдэг, цас ухах багаж хэрэгсэл, эмийн сан хүрз/-ыг хангах, цасан шуурга шуурвал төв суурин газар бараадахыг аймгийн Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.