Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 4 2024.02.13 / МЯГМАР ГАРАГ/

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ГУРВАН ХӨХ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна

Наран ургах, шингэх: 08.03-18.10

Барилдлага: Үхэх 

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 2 сарын 13, Ангараг гараг. Билгийн тооллын 4, Могойг хүлэгч одтой, улаагчин хонь өдөр. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.