Цаг үеийн мэдээ

Өдөр бүр хэрэглэдэг ихэнх хүнсний бүтээгдэхүүн нь сахар агуулдаг тул хүнс, хоол бэлтгэхдээ сахрыг аль болох нэмэлтээр хэрэглэхээс татгалзаарай.

Хүнсний бүтээгдэхүүний шошго сайтар уншин сахар багатай бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх (100 г хүнсний бүтээгдэхүүнд 5 граммаас бага сахар агуулагдаж байвал эрүүл, 5-10 г байвал анхаарал татахуйц, 10 граммаас их байвал сахар ихтэй)

Сахрын хэрэглээ хоногт авах ёстой нийт илчлэгийн 10 хувиас хэтрэхгүй ба чихэрлэг жигнэмэг, бялуу, шоколад зэрэг амттаны оронд жимс, жимсгэнэ сонгон хэрэглээрэй.