Цаг үеийн мэдээ

      БНСУ-д байгаа монгол иргэд визээ сунгуулахдаа Бусан хотод суугаа Монгол Улсын Консулын газарт хандахыг тус улс дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдэгдлээ. Мэдэгдэлд, "Монгол Улсын Онцгой байдлын комиссын шийдвэрээр 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 11-нийг дуустал Монгол Улс, БНСУ-ын хооронд бүх нислэгийг түр зогсоосон.

     Аялал, жуулчлал, эмчилгээний зорилгоор БНСУ-д ирсэн богино хугацааны визтэй иргэдэд Гадаадын иргэдийг хариуцсан Цагаачлалын албанд виз сунгаж байна. Тэгү хот, том Гванжу хот, Умард болон Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд визээ сунгуулах асуудлаар Бусан дахь Консулын газарт хандана уу" (Утас: (051)465-9996, 010-4966-7103) гэжээ.