Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2024.04.28/ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн тойргийн задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 12:42 цагт ирсэн. 

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид, ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн 12:53 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хуурайшилт ихтэй, ой хээрийн түймрийн эрсдэлтэй энэ үед хашааны шар өвсөө шатаахгүй байхыг анхааруулж байна.