Цаг үеийн мэдээ

       Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Өнөөдрийн байдлаар covid 19 халдвар нийт 76 оронд тархаад байгаа юм. Үүнээс шинэ тохиолдлын 80 хувь нь Өмнөд Солонгос, Итали, Иранд бүртгэгдээд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 3 сарын 2-ны мэдээгээр дэлхийн 72 улсад нийт 90870 тохиолдол бүртгэгдэж 30112 хүн нас бараад байна.

        Энэ утгаараа дэлхийн хэмжээнд хувийн хамгааллын хэрэгсэл асуудал болж байна. ДЭМБ-ын хэлж байгаагаар 76 сая бээлий, 98 сая амны хаалт 1.6 сая нүдний шил шаардагдах судалгаа байгаа юм. Хувийн хамгаалах хэрэгслийг 40 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ хувийн хамгаалах хэрэгслийг зохисгүй хэрэглэснээр дутагдалд оруулах магадлал бий болж байгааг онцолжээ. Тиймээс хувийн хамгаалах хэрэгслийг зөв зохистой хэрэглэх зөвлөмж гаргасан байна.