Цаг үеийн мэдээ

Европ тив

Европын улс орнуудын мөнгөнөөс Данийн мөнгөн дэвсгэрт зоосон дээр хамгийн их нян байдаг гэнэ.

Ази тив

Оксфордын их сургуулийн профессор Ян Томпсоны судалгаагаар бол дэлхийн улс орнуудын мөнгөнөөс Хятадын юань хамгийн их бохир байдаг гэж гарчээ.

Эрдэмтэд дэлхийн бараг бүх улсын мөнгөн дэвсгэрт, зоосыг судалж түүнд оршин байгаа нянгийн тоог гаргасан байна.

Тэгвэл Данийн крон дээрээс 40,2 мянган бичил биет илэрсэн бол хоёрдугаар байрт Шведийн мөнгөн дэвсгэрт дээр 39,6 мянган нян байжээ. Харин европын 17 оронд хэрэглэж байгаа еврогоос 11 мянган нян гэж гарсан бол Британийн фунт  дээр 18,2 мянган нян байсан судалгаа гарчээ.