Цаг үеийн мэдээ

      БНСУ-ын Чонан хотод Зумба бүжгийн дугуйланд явж байсан 55 хүн бүгд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Коронавирусийн халдвар 2 метрийн зай дотор 15 минутын хугацаанд байхад л халддаг тухай “Кориа” Их Сургуулийн профессор YTN телевизээр мэдээлсэн байна.

     Иймд иргэд та бүхэн хэсэг хугацаанд клуб, караокэ, саун зэрэг олон хүн цугларсан, агааржилт муутай газарт аль болох очихгүй байх нь зүйтэй юм.