Цаг үеийн мэдээ

Зөвхөн лхагва гарагт манай хойд хөршид коронавирусний халдварын 8779 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүний 1436 тохиолдол нь Москва хотод дангаараа бүртгэгджээ. Ингэснээр тус улсад ковид-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 502,436 хүрлээ.

Энэ лхагва гарагт нэг хоногийн дотор 174 хүн коронавирусээр амиа алдснаар нийт нас барсан хүний тоо ОХУ-д 6,532-т хүрсэн байна.

Зөвхөн Москва хотод лхагва гарагт коронавирусний халдвартай 53 хүн амиа алдснаар ОХУ-ын нийслэлд цар тахлаар амиа алдсан хүний тоо 3,138-д хүрч, 115,769 хүн эдгэрсэн байна. ОХУ-ын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд халдвар авсан 261,150 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.